Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.11.09/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд /Байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·      “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих/

·      Түр хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/

·      Мэдээлэл ирүүлсэн байгууллагуудаас нэмэлт тодруулга авах /хаалттай/

16.00

“Их Эзэн Чингис хаан”

 

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа