- Сэтгүүлч
- 2022/11/18
- 504
Улсын уралдааны шилдгүүдээ угтлаа
Монгол Улсын Нийслэл, 21 аймгийн мэргэжлийн театр, чуулгуудын дунд зохион байгуулдаг шилдэг уран бүтээл болон уран бүтээлч тодруулах уралдаант шалгаруулалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид тэргүүлсэн юм.


Тэднийг Эрдэнэсийн хотдоо ирэхэд Орхон аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, Соёл урлагийн цогцолборын хамт олны төлөөлөл ёслол хүндэтгэлтэй угтлаа.
Соёлын яам, Монголын урлагийн ажилтны холбооноос дөрвөн жил тутамд зохион мэргэжлийн шалгаруулалтын “Шилдэг гоцлол хөгжимчин” номинацийн Тэргүүн байрт хөгжимчин А.Дөвтсүрэн, “Шилдэг гоцлол дуучин” номинацийн Тэргүүн байрт дуучин, МУСТА Н.Нямсүрэн, “Шилдэг найрал хөгжим” номинацийн Тэргүүн байрт Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын хөгжимчид, “Шилдэг найрал дуу” номинацийн Дэд байрт Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын найрал дуучид, “Шилдэг хөгжмийн зохиолч” номинацийн Дэд байрт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндондов, “Шилдэг цөөхүүл бүжигчид” номинацийн Гутгаар байрт Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын бүжигчид шалгарсан байна.




Эрдэнэт үйлдвэрийнхээ бахархал болсон уран бүтээлчдэдээ уурхайчин хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлье.
Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...


Сэтгэгдэл