- Сэтгүүлч
- 2022/11/18
- 522
Уурхайчдын спортын их наадмын аваргын цомыг Эрдэнэт үйлдвэр үүрд хадгалахаар боллоо
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд эрдэнэсийн өлгий нутагт дөрвөн өдрийн турш үргэлжилсэн “Уурхайчдын спортын их наадам-2022” тэмцээний аваргаар Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид шалгарч, үүрд хадгалах цомын эзэн боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой”, “Эрдэнэс Тавантолгой” компани, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулсан тус наадамд уул уурхайн салбарын 30 гаруй компанийн 1500 орчим тамирчид оролцож, сагс, волейбол, ширээний теннис, дартс, шатар гэсэн таван төрлөөр өрсөлдсөн юм. Спортын наадмын аваргаар тодорсон Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид, шатар болон ширээний теннис төрөлд алт, хүрэл медаль тус тус ихэрлүүлж, эмэгтэйчүүд волейболоор мөнгө, эрэгтэйчүүд алтан медаль, сагсны төрөлд эмэгтэйчүүд хүрэл, эрэгтэйчүүд мөнгөн медаль хүртсэн амжилтаараа ийнхүү “Үүрд хадгалах цом”-ын эзэд боллоо.
Уурхайчдын спортын их наадмын шилдгүүдийн шагналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Ж.Ганбаатар, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Зэс, металлын группын дарга Х.Бадамсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон зохион байгуулагч байгууллагуудын удирдлага, төлөөлөл гардуулав.
Уурхайчдадаа урам зориг, хүч нэмсэн спортын их наадмын өдрүүд "Улс орны хөгжлийн түлхүүр нь уул уурхай бол уурхайн хөдөлгөгч хүч нь эрүүл чийрэг, спортлог уурхайчид" гэдгийг харуулсан бахархалт үйл явдал боллоо.
Санал болгох
-
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны...
-
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбо...


Сэтгэгдэл