Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 24-р хуралдаан ОХУ-д боллоо. Тус хуралд Засгийн газрыг төлөөлж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож, хоёр улсын хамтын ажиллагаа төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов. Хуралдааны үеэр талууд зам, тээврийн салбарт дараах асуудлуудад харилцан ойлголцолд хүрсэн гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ.

-"Богдхан төмөр зам" төсөлд хэрхэн хамтран ажиллах талаар ойрын үед тодорхой шийдэлд хүрэхээр боллоо.

-Удахгүй Зүүнбаян-Ханги-Мандалын төмөр зам ашиглалтад орно. Түүний дараа Зүүнбаян-Сайншандын төмөр замыг шинэчлэн сайжруулж, Зүүнбаян-Хангийн төмөр замаар ачаа эргэлт явах боломжийг  бүрдүүлнэ. Үүний тулд Сайншанд-Зүүнбаянгийн төмөр замыг ирэх онд шинэчлэхээр болов.

-УБТЗ 280 км урт хос төмөр зам барих, одоогийн 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадлыг 42 сая тонн болгож нэмэгдүүлэх чиглэлээр ойлголцолд хүрлээ.

-Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын гол хэсэг болох Эрээнцав-Чойбалсангийн чиглэлийн төмөр замыг шинэчлэхэд Оросын талтай хамтарч ажиллана. 

-Транзит болон бусад тарифын асуудлаар нэгдсэн зөвшилцөлд хүрсэн.

Дээрх асуудлуудаар ойрын үед дахин цахимаар хуралдаж, нэгдсэн шийдэлд хүрэн нэн тэргүүнд ажил хэрэг болгохоор тохирлоо хэмээн мэдээлэв. 

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа