- Сэтгүүлч
- 2022/11/21
- 305
Ипотекийн зээлийн хүүг ялгавартай тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн журамд өөрчлөлт оруулах тухай шаардлага хүргүүллээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас орон сууцны ипотекийн зээлийн хүүтэй холбоотой хяналт шалгалтын ажлын хүрээнд холбогдох судалгааг хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс иргэдэд олгох ипотекийн зээлийн хувь хэмжээг ялгавартай тогтоож байгааг арилгах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх албан шаардлагыг Монголбанканд хүргүүллээ.
“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хүүг жилийн 8 хувь, 6 хувь гэж ялгавартай тогтоож давамгай байдлаа хууль бусаар ашиглаж байгаа нөхцөл байдал үүсэж байна. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.1.2-т “Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгох зээлд жилийн 6 хувь” гэж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-397 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Иймд ипотекийн зээлийн хүүг ялгавартай тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн Монголбанкны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаартай тушаалаар баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д холбогдох өөрчлөлт оруулан зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг хүргүүллээ.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл