- Сэтгүүлч
- 2022/11/23
- 654
Тавдугаар ангийн сурагчдад өнөөдөр “Чингис хаан ба Монгол бахархал” сэдэвт хичээл орно
Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхэн ой болон Монгол бахархалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагчдад “Чингис хаан ба Монгол бахархал” сэдэвт хичээлийг өнөөдөр орон даяар заах гэж байна.
Энэхүү хичээлийн зорилго нь Чингис хаан болон Их Монгол Улсын түүхийн талаар мэдэх, нэгтгэн дүгнэх чадварыг хөгжүүлж, үндэсний уламжлал, өв соёлоо дээдлэх эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршиж байгаа аж.
Хичээл 11:40 цагаас эхлэх бөгөөд тухайн сургуулийн анги танхимдаа түүхийн багш нар заах юм.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газр...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.


Сэтгэгдэл