- Сэтгүүлч
- 2022/12/12
- 430
Гурилын үнэ нэмсэн компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас буудайн гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор агентлагийн даргын удирдамжтай хяналт шалгалт хийж байна.
Гурил үйлдвэрлэгч 10 аж ахуй эрхлэгч, хоёр ТББ-ыг хамруулж хяналт шалгалтыг явуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэл болон гурил үйлдвэрлэгчдээс ирүүлсэн санхүүгийн баримтуудад шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын явцад шаардлагатай тайлбар мэдээлэл, баримт материалыг дурдсан хугацаанд ирүүлээгүй “Өгөөж гурил” ХХК болон “Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо”, “Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-д хяналт шалгалтад саад учруулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 6-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авлаа.
Шалгалтын явцад “Улаанбаатар гурил”, “Алтан тариа”, “Од групп” ХХК-ууд буудайн гурилын үнийг нэгэн зэрэг нэмсэн үйлдэл нь нийтийн ашиг сонирхолд харшилсан эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байх тул зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэллээ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Санал болгох
-
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон х...
Сэтгэгдэл