Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын оюутны холбооны төлөөллийг урьж уулзлаа. Уулзалтад тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, зарим их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүнүүд оролцов. Сайд оюутнуудтай сургалтын чанар, лаборатори, номын сангийн үйл ажиллагаа болон нийгмийн баталгаа болох эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт, дадлага хийх, судалгааны багт ажиллах боломж, дотуур байр, нийтийн хоолны үйлчилгээ, биеийн тамирын хичээлийн чанарын талаар чөлөөтэй ярилцаж, саналыг нь сонссон юм.

Оюутнууд оюутны хөгжлийн цагтай болгох, тэр цагтаа нийгэм, олон нийтийн ажил хийх, багаар ажиллах, ярианы болон бичгийн ур чадвараа сайжруулах шаардлагатай байгааг салбарын сайдаас хүслээ.

Сайд Л.Цэдэвсүрэн “Оюутан судлаач байх ёстой”-г онцлон гурав, дөрөвдүгээр курсын оюутнуудыг багш, эрдэмтэдтэй хамтран судалгааны ажил хийх боломжийг нэмэгдүүлнэ, ингэснээр их, дээд сургуульд суралцагчдын сурлагын чанар, багаар ажиллах чадвар сайжирч, дадлагажих боломж нэмэгдэхийн зэрэгцээ шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн бодлого хэрэгжинэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг оюутны хөгжил рүү чиглүүлж ажиллана гэв. Оюутны холбоо, зөвлөлүүд нь сургуультайгаа гэрээ байгуулан ажилладаг байх талаар зөвлөж, оюутны өөрсдийн оролцооны, багаар ажиллах ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: БШУЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа