- Сэтгүүлч
- 2022/12/20
- 483
Улаанбаатар-Истанбул чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх боломжтой боллоо
Өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Истанбул–Улаанбаатар чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт 7 хүртэлх давтамжтай, Анкара, Антальяа чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт 5 хүртэлх давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцлоо.
Мөн өмнө нь хоёр улсын хооронд нэг агаарын тээвэрлэгч томилгоо авч нислэг үйлдэх эрхтэй байсныг олон тооны агаарын тээвэрлэгч томилогдон нислэг үйлдэх эрхтэй байхаар тохиролцов.
Энэ удаагийн уулзалтаар тохиролцсон өөр нэгэн чухал зүйл бол хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид хоорондоо “Сode sharing” буюу аялалын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар гуравдагч орон луу нислэг үйлдэх зохицуулалт хийхээр боллоо.
Тиймээс “МИАТ” ТӨХК, “Туркиш Эйрлайнс” хамтран эхний ээлжинд Амстердам, Барселона, Брюссель, Ром, Франкфурт, Вашингтон, Чикаго, Вена, Варшав, Цюрих хотууд руу аялалын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар нислэг үйлдэх бөгөөд бусад улстай мөн адил зохицуулалт тохирсноор АНУ зэрэг улсууд руу хямд үнээр зорчих боломж бүрдээд байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл