Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан болон бусад холбогдох албаныхан өвөлжилт хүндэрч буй аймаг, сумуудад ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт ажиллаж, тус сумын 1 дүгээр багийн малчин өрх н.Даваасүрэнгийн аж байдалтай танилцлаа.

Гэргий С.Даваагийн хэлж буйгаар өнгөрсөн 30 жилд байгаагүй цастай жил болж буйг дурдлаа. Тэднийх хүн хүч багатай учраас ихэнх бог малаа айлын малтай нийлүүлж өвөлжүүлж, цөөн тооны богоо өөрөө маллаж байгаа гэнэ. Хэдийгээр цөөхөн малтай  хэдий ч цас ихтэй, бэлчээрлэх боломжгүйгээс малаа тэжээж байгаа бөгөөд өнгөрсөн намар 200 боодол өвс базаасан ч хэдийнэ дууссан гэнэ. Иймд Сумаас өвс тэжээл авч байгаа ч зам даваа хаагдсанаас сүүлийн хэд хоног сум руугаа ч явж чадахгүй байгаа тухайгаа учирлаж байлаа.

Сум, орон нутгийн удирдлагууд болон Улсын оцгой комиссын зүгээс тус айлд хүнс, эрүүл мэндийн тусламжийн багцыг  энэ үеэр хүргүүллээ. Эрдэнэ сумын хувьд нийт нутаг цасан бүрхүүлтэй, 1, 4, 5 дугаар багуудын нутаг дэвсгэрт малын бэлчээр муу, гуу жалгандаа 40-50 см , бусад газартаа 20-30 см, мал бэлчээрлэхэд хүндрэл үүсээд байгаа юм.

Малчид байгалийн хадлан 8256.5 тн өвс, ногоон тэжээл 1326 тн, үйлдвэрийн тэжээл 205 тн, гар тэжээл 1250 тн бэлтгэсэн. Сумын аюулгүйн нөөцөд өвс 70 тн, ногоон тэжээл 30 тн, үйлдвэрийн тэжээл 52,5 тн бэлтгэсэн байна. Аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлээс малчидад 1000 боодол өвс, 30 тн хивэг тэжээл, 500 боодол ногоон тэжээлийг хямдралтай үнээр олгосон байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа