- Сэтгүүлч
- 2022/12/28
- 594
Зөвлөлдөх санал асуулгын талаар Тамгын газрын ажилтнуудад мэдээлэл, чиглэл өгөх сургалт боллоо
УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас нийт ажилтнууддаа зориулсан Зөвлөлдөх санал асуулгын талаарх мэдээлэл, чиглэл өгөх сургалтыг өнөөдөр (2022.12.27) зохион байгуулав.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Зөвлөлдөх санал асуулгын зорилго, ач холбогдол, санал асуулгаар юуг, хэрхэн авч үзэж, шийдвэр гаргах талаарх үндсэн ойлголтыг танилцуулаад, УИХ-ын 80 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд мэдээлэл өгөв.
УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагаа болон хийх ажлын ерөнхий төлөвлөлтийн талаар мэдээлэл хуваалцав.
Сургалтын үр дүнд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Зөвлөлдөх санал асуулга явуулахад туслалцаа үзүүлэх чиг үүргийнхээ хүрээнд санал асуулгаар зохион байгуулах арга хэмжээний ерөнхий төлөвлөлт, зохион байгуулалт, анхаарах асуудлуудын талаар мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Санал болгох
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэл...
-
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьд...


Сэтгэгдэл