- Сэтгүүлч
- 2023/01/03
- 693
Хүүхдийн орны ачаалал 80 хувьтай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр боллоо.
Тус зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Нийт томуугийн өвчлөлийн 45 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа. Хүүхдийн түргэн тусламжийн 2091 дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчин байна.
Хүүхдийн эмчилгээнд 1222 ор ашиглаж байгаагаас 985 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал 80 хувьтай байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 хүн яаралтай тусламжаар ирж, хэвтэн эмчлүүлсэн” гэлээ.
Мөн нийслэлийн хэмжээнд коронавирус болон томуугийн хариу арга хэмжээний бэлэн байдлын эмчилгээний гурван сарын нөөцтэйг танилцуулав.
Санал болгох
-
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга до...


Сэтгэгдэл