- Сэтгүүлч
- 2020/07/23
- 1432
Судалгаа, шинжилгээний ажлыг хөгжлийн бодлогын суурь болгоно
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Шинжлэх ухааны академи болон Монголын залуу эрдэмтдийн холбооны төлөөллийг урьж уулзлаа. Монгол Улс хөгжлийн бүх үедээ шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжсээр ирсэн. Улсын болон салбарын хөгжлийн суурь нь шинжлэх ухааны судалгааны үр дүн байх ёстой. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хандлага, соёлыг нийгэмд бий болгох шаардлагатайг сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд хэлэв.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын давхцалыг салбар, чиглэл тус бүрээр нь судлан арилгах, цэгцлэх Шинжлэх ухааны академи, хүрээлэн, их сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах, хэрэгцээгээ зөв тодорхойлсон, үр дүн гарахуйц судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, академичдийн сургалт, лекцийг багш, оюутанд түгээх, судалгаа, шинжилгээний багт судлаач оюутнуудыг оролцуулах, төслийн сонгон шалгаруулалтыг улам боловсронгуй болгох асуудалд анхаарч ажиллахаа салбарын сайд онцлов.
Уулзалтаар Шинжлэх ухааны академи тэргүүлэн Засгийн газрын даалгавраар судалгааны томоохон ажил хийх, төрийн зарим чиг үүргийг шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагад гэрээгээр гүйцэтгэх боломжийг олгох, судалгаа, шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах талаар ярилцав. Ингэснээр шинжлэх ухааны салбарын санхүүжилт, хүний нөөцийн хөгжилд ахиц гарна гэж үзлээ.

Санал болгох
-
2025 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ. Шалгалт зургаадугаар дугаар сарын 21-нийг дуустал үргэлж...
-
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодоос зохион байгуулах өнөөдрийн /2025.06.18/ хэлэлцүүлгүүдийн товыг та бүхэнд хүргэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл