- Сэтгүүлч
- 2023/01/05
- 625
АИ-92 автобензинийн үнийн өсөлтөөс сэргийлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 4-нд болж, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтэгдэхүүн АИ-92 автобензинийн үнийг тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах зохицуулалт хийх шаардлага тулгараад байна.
Иймд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан байна.
Санал болгох
-
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулг...
-
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл