Монгол Улсын Засгийн газраас “2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг татах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд, Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 оныг дуустал 3 жилийн хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын 2023 оны 1 дүгээр 04-ний өдрийн хуралдаанаас гаргалаа.

Үүнд, манай улсыг зорин ирдэг жуулчдын тоогоор тэргүүлдэг, дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс, Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч байна.

Дээрх 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд тодорхой түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм.

Уг шийдвэр батлагдсанаар манай улсад визгүй зорчдог улсын тоо гучин дөрвөөр нэмэгдэж, жаран нэг болж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


2023-2025 ОНД ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ УЛСЫН ЖАГСААЛТ


 
  1. Бүгд Найрамдах Австри Улс
  2. Бельгийн Хаант Улс
  3. Унгар Улс
  4. Бүгд Найрамдах Грек Улс
  5. Данийн Хаант Улс
  6. Испанийн Хаант Улс
  7. Бүгд Найрамдах Итали Улс
  8. Бүгд Найрамдах Латви Улс
  9. Бүгд Найрамдах Литва Улс
  10. Лихтенштайны Хаант Улс
  11. Люксембургийн Их Гүнт Улс
  12. Бүгд Найрамдах Мальт Улс
  13. Нидерландын Хаант Улс
  14. Бүгд Найрамдах Польш Улс
  15. Бүгд Найрамдах Португал Улс
  16. Бүгд Найрамдах Словак Улс
  17. Бүгд Найрамдах Словени Улс
  18. Бүгд Найрамдах Финланд Улс
  19. Бүгд Найрамдах Франц Улс
  20. Бүгд Найрамдах Хорват Улс
  21. Бүгд Найрамдах Чех Улс
  22. Шведийн Хаант Улс
  23. Бүгд Найрамдах Эстони Улс
  24. Норвегийн Хаант Улс
  25. Бүгд Найрамдах Исланд Улс
  26. Швейцарын Холбооны Улс
  27. Бүгд Найрамдах Болгар Улс
  28. Бүгд Найрамдах Ирланд Улс
  29. Бүгд Найрамдах Кипр Улс
  30. Румын Улс
  31. Монакогийн Хаант Улс
  32. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
  33. Австралийн Холбооны Улс
  34. Шинэ Зеланд Улс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа