- Сэтгүүлч
- 2023/01/09
- 399
Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг олон улсын байгууллагуудын төлөөлөлд танилцууллаа
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулж буй Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг олон улсын байгууллагуудын төлөөлөлд танилцууллаа.
Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 57 дугаар захирамжаар, дэд ажлын хэсгүүдийг Эдийн засгийн хөгжлийн сайдын А-38 дугаар тушаалаар шинэчлэн байгуулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Хүн амын өсөлт, бүтэц, амьдрах орчин, өрх гэр бүл, хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгаалал гэсэн үндсэн таван агуулгын хүрээнд боловсруулаад байна.
Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, долоодугаар сарын 5-ны өдөр УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм.
Эх сурвалж: ХНХЯ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, нутгийн өмнөд хэ...
-
Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нууруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см н...
Сэтгэгдэл