- Сэтгүүлч
- 2023/01/12
- 468
Нийслэлийн агентлагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам”, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Ёс зүйн дүрмийн төслийг хянаж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэв.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад өмнө хүргүүлсэн “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтыг сайжруулж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээрх Зөвлөмж”-ийн хэрэгжилтийн явц байдалтай өнгөрсөн долоо хоногт танилцаж, үр дүнг тооцон ажиллалаа гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Санал болгох
-
Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, бан...
-
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороо хороодын өнөөдрийн /2025.10.29/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Сэтгэгдэл