- Сэтгүүлч
- 2023/01/16
- 736
Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдав
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 11 дүгээр тогтоолоор байгуулсан Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордонд хуралдав.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.
Ажлын хэсгийн гурав дахь удаагийн хуралдаанд мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл оролцож, мах бэлтгэл, нийлүүлэлтийг хангах, нөөц бүрдүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудаа хөндөн ярилцсаны зэрэгцээ салбарын яамны зүгээс эдгээр асуудалд баримталж байгаа бодлогыг тодруулж, цаашид авах арга хэмжээ, гарц шийдлийн талаар санал солилцсон юм.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг махны экспортын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Нэг цонх”-ны бодлогын талаар танилцуулга хийж, хуралдаанд оролцогчдын асуултад хариулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал ...
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнг...


Сэтгэгдэл