- Сэтгүүлч
- 2023/01/16
- 631
Болзолт уралдааны ажлын хэсэг анхны хурлаа хийлээ
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан энэ жил дөрөв дэх удаагаа зохиогдоно. 21 аймаг, есөн дүүргийн бүх боловсролын байгууллагыг хамран үргэлжлэх энэхүү болзолт уралдааныг МҮОХ, БТСУХ, Боловсролын ерөнхий газар, Монголын үндэсний олимпын академи хамтран зохион байгуулж буй.
Болзолт уралдааны Зохион байгуулах комиссыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ахалж буй бөгөөд өнөөдөр анхны хурлаа хийж, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн болон ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
Энэ жилийн болзолт уралдаан нэгдүгээр сарын 10-наас ирэх тавдугаар сарын 10-ны хооронд дөрвөн үе шаттай үргэлжлэх бөгөөд шат болгонд тодорхой сэдвийн агуулгыг тусгасан арга хэмжээ хийж гүйцэтгэхээрээ онцлогтой.
Тухайлбал, нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 10-ны хооронд үргэлжлэх нэгдүгээр шатанд сургуулийн олимпын танхимыг тохижуулж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох чиглэл тусгагдсан юм.
Санал болгох
-
~2000 ширхэг модны усалгаанд жилд 700–800 тонн ус зарцуулна гэвэл “Модны памперс”-аар 300–400 тонноор бууруулах боломжтой~
-
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам талбайд 51 тонн давс, 17 тон...


Сэтгэгдэл