- Сэтгүүлч
- 2023/01/18
- 304
Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж санал авна
Улсын хэмжээнд явуулах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдлаа.
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд ажлын таван дэд хэсэгт оролцож ажиллан,
- Нийгмийн хүрээ, иргэний нийгэм, эдийн засаг, соёлын эрх, иргэний хяналт, оролцоо,
- Эдийн засаг, баялгийн шударга хуваарилалт,
- Үндэсний аж үйлдвэр, төвлөрлийг сааруулах, эдийн засгийн либералчлал,
- Парламентын ардчилал, хууль дээдлэх ёс,
- Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, шударга ёсны тогтолцоо гэсэн таван чиглэлээр зөвлөлдөх санал асуулгын асуултын төслүүдийг бэлтгэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар ажлын дэд хэсгүүдээс бэлтгэсэн асуултын төслүүдийг нэгтгэн, зарчмын зөрүүтэй асуултуудаар санал хурааж, эцэслэн боловсруулав. Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж санал авахаар боллоо.
Мөн хуралдаанаар, зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссыг иргэн И.Цэрэн-Онолт, “Цогц хөгжлийн үндэсний төв” байгууллагаас нэр дэвшсэн М.Энхбадрал, ШУТИС-аас нэр дэвшсэн Д.Мягмарсүрэн, “Урагш дэвших холбоо” ТББ-аас нэр дэвшсэн А.Чинбат, иргэн Ц.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, М.Энхбадралыг комиссын даргаар, Д.Мягмарсүрэнг нарийн бичгийн даргаар тус тус томилов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл