“Туулай жилийн цагаан сарыг угтъя” Монгол, Хятадын сар шинийн соёлын солилцооны цуврал арга хэмжээг зохион байгуулна
Монгол, Хятадыг уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны удирдлага доор, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны намын хорооны гадаад хэргийн алба санаачлан зохион байгуулж, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хариуцан хэрэгжүүлэх “Туулай жилийн цагаан сарыг угтъя” арга хэмжээг 2023 оны 1-р сарын 19-наас сайтуудад байрлуулж, 02-р сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Үүнд уран сайхны концерт, Шилдэг олон ангит уран сайхны кино, видео нэвтрүүлэг зэрэг 4 төрлийн 15 мэдээллийг оруулна.
Уран сайхны концерт нь сар шинийн уур амьсгалыг харуулсан байна. 2023 оны цагаан сарын концерт болон үндэсний хэмжээний концерт “Салхины магтаал” зэрэг уран сайхны концертууд, цагаан сарыг угтахаар гол сэдэв болгож, дуу бүжиг, Дуурийн төрлийг гол болгоно. Лимбэ, Ятга, Соно зэрэг Хятадын уламжлалт хөгжмийн зэмсгээр баяр баясгалант эе зохицонгуй аялгууг сонордуулж, Хятад Монголын ард түмэнд баярын уур амьсгалыг бий болгоно.
Олон ангит уран сайхны кино үзүүлэХ нь хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулна. “Шанхайн хайр” уран сайхны олон ангит киног Монгол улсын УлаанбаатарUBSтелевизээр нэвтрүүлнэ. Баримтат кино “Сайн байна уу Хятад орон”-г МҮОНРТ ,ТВ5 телевизээр нэвтрүүлнэ. “Хэбэйд уулзсан нь”, “Голын хойд, Янь Жао улсын үеийн соёл” аялал жуучллын киног цахимаар нэвтрүүлнэ. Монголын ард түмэнд Хятадын уламжлалт зан заншил, байгалийн өнгө үзэмж, соёл болон иргэдийн амьдралыг харуулсан контентуудыг хүргэнэ.
Мөн сар шинийн мэндчилгээг видео хэлбэрээр дамжуулна. “Соёлын амтаар цагаан сарыг амталъя”, “Гар урлалаа баримтлах”, “Биет бус соёлын өвийн залгамжлагчтай уулзах”, “Гэрийн амт” зэрэг контентууд байна._ Хятад орны онцлог, уламжлалыг харуулсан Гудамж, зах дээрх “Сар шинийн амт” нэвтрүүлэг , Цаасан хайчилбар, Цэцэгт дэнлүү, Хуванцар баг зэрэг нэвтрүүлгүүдийг танилцуулж, Хятад Монголын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ. Мэдээллийг Монгол болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үзэгч, уншигчдад хүргэнэ.
Сэтгэгдэл