- Сэтгүүлч
- 2023/01/25
- 253
Хотоос мал гаргах ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын 2023 оны Хориглосон бүсээс мал гаргах А/35 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн мал гаргах Ажлын хэсэг хуралдаж, өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын баталсан Хориглосон бүсээс мал гаргах ажлын удирдамжийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдээс орж ирсэн нийт 250 гаруй адуу малыг Баянзүрх дүүргийн Хадат вилла, Улиастайн ам, Шарын ам руу гаргаж, 60 гаруй адууны эздийг олж тогтоон, малыг нь хүлээлгэн өгч, дахин мал оруулж ирэхгүй байх талаар анхааруулга өгсөн.
Хяналт шалгалтын ажлыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл ахалж, Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, хороодын Засаг дарга нар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Байгаль орчны газрын төлөөллүүд хамтран явуулж байна.
Ажлын хэсгээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд орж ирсэн малын эзнийг тогтоож, зөрчлийн талаарх мэдээллийг тухай бүрт нь баримтжуулан, малын хууль ёсны өмчлөгчид хариуцлага тооцон, шаардлагатай тохиолдолд албадан гаргах ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.
Иймд малтай иргэддээ анхааруулахад хориглосон бүсээс малаа гаргах, хариулга эзэнтэй байлгахад анхаарч нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл