
- Сэтгүүлч
- 2023/02/13
- 479
Нишизава Такэшигэг “Алтан гадас” одонгоор шагнав
Япон дахь “Монгол төв” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, МҮХАҮТ-ын Япон дахь салбар танхимын өргөмжит төлөөлөгч ноён Нишизава Такэшигэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг Токио дахь Монгол Улсын ЭСЯ-ны байранд гардуулж өглөө. Тэрээр Монгол, Япон хоёр улсын хооронд эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.
Ноён Т.Нишизава нь 2005 оноос эхэлж хоёр улсын хооронд соёл, боловсрол, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэн⁸ хөгжүүлэхэд чухал “гүүр” болон ажиллаж ирсэн. Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд идэвх зүтгэл гарган ажиллаж, орлого байгатай 50 орчим өрх, гэр бүлийн хүүхэд, залуусыг Японы их, дээд сургууль, коллеж, хэлний сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлж, хувиасаа тэтгэлэг олгож ирсэн байна.
Мөн хугацаанд Японы бизнесийн соёл болон менежментийн ухааныг Монголын залуу бизнесмэнүүдэд зааж сургах ажлыг зохион байгуулж зөвлөхийн үүрэг гүйцэтгэж ажиллахдаа 500 удаагийн томоохон форум, семинар, үзэсгэлэн яармагийг Японы хотуудад зохион байгуулжээ. Мөн 35 тэрбум орчим иентэй тэнцэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татаж, Японы олон тооны хөрөнгө оруулагч, ажил хэрэгч хүмүүс болон жуулчдыг Монгол улс руу зорчих ажлыг бие даан зохион байгуулсан хүн юм.
Түүнчлэн Монгол Улсын соёл, урлагийг сурталчлах чиглэлд бодит хувь нэмэр оруулж үндэсний болон орчин үеийн хөгжмийн чуулгуудын 33 удаагийн тоглолтыг Япон Улсад зохион байгуулж, ивээн тэтгэгчээр ажилласан байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Санал болгох
-
Өчигдөр буюу 2025.10.16-ны өдрөөс эхлэн зарим иргэд болон нэр бүхий мэдээллийн хуудсууд “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэ...
-
Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгий зан нь залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Сэтгэгдэл