- Сэтгүүлч
- 2023/02/13
- 359
Барилгын нурангиас үнэт эдлэл,бэлэн мөнгийг гаргаж, хүлээлгэн өглөө
БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас 3 хүний (үүнээс 1 хүүхэд) цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Аврах багийн эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 12-ны өдөр хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд /үүнээс 13 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл