ХХ Зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит  насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах  боксын тэмцээнд ОБЕГ-ын “Аврагч”  биеийн тамир-техник спорт хорооны 5 тамирчин оролцож, дөрвөн алт, нэг мөнгө медалийг хүртлээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 52кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63кг-ийн жинд У.Шинэцэцэг, эрэгтэйчүүдийн 67кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт нар тус тус алтан медаль, эрэгтэйчүүдийн  51кг-ийн жинд Л.Даваадорж мөнгөн медалийг хүртэж, багийн дүнгээр IV байрт шалгарсан юм.

Мөн тэмцээний шилдэг тамирчнаар “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн, шилдэг дасгалжуулагчаар ОУХМ Б.Эрдэнэбаяр нар тус тус  тодорлоо.

Энэ сарын 7-12-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдсан тус тэмцээнд 39 байгууллагын 192 тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа шалгарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа