- Сэтгүүлч
- 2023/02/15
- 476
О.Мөнхжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч О.Мөнхжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн саналыг өнөөдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Яллагдагч О.Мөнхжинд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг хянаж үзэхэд яллагдагч О.Мөнхжинд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс яллагдагч О.Мөнхжинд урьд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Санал болгох
-
Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, бан...
-
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороо хороодын өнөөдрийн /2025.10.29/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Сэтгэгдэл