- Сэтгүүлч
- 2020/05/14
- 993
“Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг шинэчилж батлав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт болж, “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг шинэчилж, “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам” болгон өөрчилж батлав. Ингэснээр сангийн хөрөнгийн зарцуулалтад тавигдах хяналтыг чангатгаж, үр дүнг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
2017-2019 онд нийт 180 төслийг хүлээн авч, шаардлагад нийцсэн 66 төслийг хэрэгжүүлсэн байна. Сангийн хөрөнгийг үндэсний шигшээ багийн сургалт-дасгалжуулалтыг сайжруулах зорилгоор чөлөөт болон жудо бөх, байт харваа, таеквондогийн шигшээ багт гадаад дасгалжуулагчдыг тодорхой хугацаагаар ажиллуулах зэрэг зарцуулжээ.
Санал болгох
-
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс болгон хөгжүүлэх зорилтыг тус...
-
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар (2026.05.13) 2026 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг баталлаа.


Сэтгэгдэл