- Сэтгүүлч
- 2023/02/27
- 683
Зул, хүж, арц асаахдаа үл шатах зүйл дээр байрлуулахыг анхааруулав
Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны “7 дугаар давхарт газ дэлбэрч, гал гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 05 цаг 46 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад асаалттай байсан зулаас гал алдаж, улмаар өрөөний дулааны шугам хэт халалтын улмаас буудаж дэлбэрсэн байна. Үүнээс үүдэн доод давхрын айлын өрөөний тааз хэсэг цөмөрч, гадна зогсоолд байсан “Тоёота” маркийн хоёр тээврийн хэрэгсэл дээр хагарсан шил зэрэг эд зүйл унаж эвдрэл үүссэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Дээрх ослын улмаас хүний биед гэмтэл, бэртэл учраагүй бөгөөд иргэд та бүхэн зул, хүж өргөсөн бол эзэнгүй, хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Мөн гэр, орон сууц, барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангаж, зул, хүж, арц асаахдаа үл шатах зүйл дээр байрлуулахыг анхааруулъя гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулг...
-
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл