- Сэтгүүлч
- 2023/03/16
- 697
Шинэ тойрог замын зурваст газар олгохгүй байхыг үүрэг болголоо
Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийг “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн ерөнхий инженер Г.Сумхүү танилцуулав.
Тус төсөл нь зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 93 км тойрог замаас бүрдэх юм.
Тодруулбал, хойд тойрог зам нь 43 км, урд хэсгийн зам нь 33 км бөгөөд зургаан эгнээ байна. Харин тойрог замыг босоо чиглэлд холбох 17 км замыг дөрвөн эгнээ байхаар төлөвлөжээ. Мөн хойд тойрог замын зурвас газрын өргөнийг гурван хувилбараар сонгож, нөлөөлөлд өртөж буй нэгж талбарын тоо, газар чөлөөлөхөд шаардлагатай нөхөн олговрын төсөөллийн үнэлгээг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, төслийн хүрээнд барьж байгуулах авто замын чиг, зурвас газрыг тодорхойлж, танилцуулахыг үүрэг болгов. Түүнчлэн зурвас газрын дагуу шинээр газар олгох, эдэлбэр газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, барилга барих, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг даалгалаа.
Санал болгох
-
Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ...
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.


Сэтгэгдэл