- Сэтгүүлч
- 2023/03/24
- 527
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч талархлын захидал ирүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан талархлын захидал ирүүлэв.
Уг захидалд,
“Хүндэт Ерөнхийлөгч, эрхэм анд аа,
Кахраманмараш болон ойр орчмын 10 мужийг хамарч, улс оронд маань их хэмжээний сүйрэл, гай зовлон авчирсан хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан эмгэнэлийн захидал илгээн бидний уй гашууг хуваалцаж, нэн даруй тусламж үзүүлсэнд Бүгд Найрамдах Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.
”Та бүхний тусламж хахир өвлийн хүнд өдрүүдэд газар хөдлөлтийн гамшигтай нүүр тулсан манай ард түмэнд нэн их тус хүргэсэн.
Монгол Улсын аврах, эрэн хайх баг өөрсдийн амь насыг үл хайрлан, нурангид дарагдсан иргэдийг аврахын төлөө гаргасан хичээл зүтгэлийг бид үргэлж талархан санах болно.
Энэ завшааныг тохиолдуулан ахан дүүсийн харилцаатай Монгол Улсын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.
Санал болгох
-
Булган аймагт 2024 оны орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулж, миний бие 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс аймгийн Засаг дарга хэмээх хариуцлагатай ажлыг...


Сэтгэгдэл