- Сэтгүүлч
- 2023/04/06
- 565
“Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган 2023” өнөөдөр болно
Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган”-ыг өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр МҮХАҮТ-д зохион байгуулагдах гэж байна.
Уг чуулганаар барилгын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудлыг ярилцаж, гарцыг тодорхойлон, харилцан уялдаатай ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд БХБЯ, БХТ болон төрийн бус байгууллага, барилгын салбарын төсөл хэрэгжүүлэгчид, ханган нийлүүлэгчид, салбарын ААНБ- уудын удирдлагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцоно.

Чуулганы үеэр Барилгын материалын салбар болон тээвэр логистик ханган нийлүүлэлтийн чиглэлийн төрийн бодлого, дотоодын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, төслийн худалдан авалтын талаар салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд түүнээс гарсан дүгнэлт зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагуудад хүргэх юм.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, “Гэр бүлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслий...
-
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон ир...


Сэтгэгдэл