- Сэтгүүлч
- 2023/04/06
- 542
“Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах нүүрсний төмөр замын анхны тээвэр эхэллээ
“Тавантолгой“ХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-тай “Төмөр замаар нүүрс тээвэрлэх гэрээ”-г байгуулсаны дагуу өнөөдөр анхны тээврийг эхлүүлж, 22 вагон 44 чингэлэг бүхий нийт 1395 тонн нүүрсийг Тавантолгой өртөөнөөс Гашуун сухайт өртөө чиглэлд тээвэрлэж, компанийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд нийт 500 мянган тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэхээр тохиролцсон бөгөөд цаашид тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Экспортод гаргах нүүрсийг төмөр замаар тээвэрлэснээр авто замын тээвэртэй харьцуулахад тээврийн зардал 2-3 дахин буурах төдийгүй байгаль орчин, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм гэж “Тавантолгой” ХК-иас мэдээллээ.
Санал болгох
-
Авлигатай тэмцэх газар-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны нэгдүгээр улиралд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн 3...
-
Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин ...


Сэтгэгдэл