Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуульд боловсролын цахим шилжилтийг иж бүрэн байдлаар туршив.

Туршилтын хүрээнд:

-Интернэтийн дэд бүтцийн холболтыг сайжруулснаар сургуульд шаардлага хангасан хурдтай интернэт орчин бий болов.
-Ухаалаг анги тохижуулж сурагч бүр notebook ашиглах боломжтой болсон. Тухайн сурагчийн ашиглаж байгаа  notebook ухаалаг самбартай холбогдсон учир багш самбарын тусламжтайгаар сурагч нэг бүрийн хичээлийн явцад хяналт тавих боломжтой.
-Сурагчид цахим платформууд дээр ажиллахад гар утастай эсэхээс хамаараад бэрхшээл үүсдэг байсан бол энэ асуудлыг ухаалаг ангитай болсноор шийдвэрлэж байгаа юм.
-Сурагчид ухаалаг ангиас туршилтаар хэрэгжиж байгаа Pearson /англи хэл/,  Eduten /математик/, Medle /цахим сургууль/, Suraad /Математик/-ийн хичээлдээ хамрагдаж байна.  

Дээрх цахим платформууд нь бэлэн хичээл, контентуудтай учир багшийн хичээлдээ бэлдэх ажлын ачааллыг 30 орчим хувиар бууруулж байна.

Pearson,  Eduten, Medle, Suraad зэрэг платформ нь сурагч нэг бүрийг үнэлдэг учир эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ бодит үнэлгээтэй танилцах боломжтой.  

Цахим шилжилтийн хүрээнд ухаалаг ангиудыг сургууль бүрд байгуулснаар багш нар мэдлэг, ур чадвараа сайжруулах модуль сургалтад сургууль дээрээсээ хамрагдах боломжтой юм.

Мөн ухаалаг ангид камержуулалтын систем сууриулуулсан учир PISA, Элсэлтийн Ерөнхий Шалгалт, Чанар, гүйцэтгэлийн үнэлгээг ч зохион байгууламж боломжоор хангагдаж байна.

Google, Naver  зэрэг компаниудтай хамтран ажилласнаар ухаалаг ангийг сургууль бүрд тохижуулах, багш нарыг компьютержуулах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа