Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын албаны Хар тамхитай тэмцэх газрын гадаад харилцааны ахлах зохицуулагч Парк Жай, гадаад харилцааны зохицуулагч Парк Жозеф, “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж”-ийн төслийн менежер Ким Ярим нарыг 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай нар оролцлоо.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургаж буй мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал /каннабис/-ыг устгах оновчтой аргыг судлан тогтоох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, техник, хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Цаашид БНСУ-ын Засгийн газрын “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж” /Official Development Assistance-ODA/-аас санхүүжих, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төслийг 2023-2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлэхээр болов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа