- Сэтгүүлч
- 2023/04/21
- 261
ХААН БАНК ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга нийлүүлэлтээсээ давж хаагдлаа
"ХААН Банк" ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулж нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх 191,219,800 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болгосны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19:00 цагт анхдагч зах зээлийн арилжааны захиалга хаагдсан болно.
Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн хуваарилалтын үйл ажиллагаа нь андеррайтер компаниуд болох “Бидисек ҮЦК” ХК, “Таван богд капитал” ҮЦК ХХК-ийн захиалга хүлээн авсан систем болон МХБ-ийн IPO систем хооронд тулгалт хийх, үнэт цаасны дансгүй болон бүртгэл нь системд баталгаажаагүй байгаа харилцагчдын мэдээлэл бүрдсэний дараа буюу, захиалга хаагдсанаас хойш ажлын 2-3 хоногт бүрэн хийгдэж дуусахыг мэдэгдье.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл