Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдийн хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийх, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай/

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд хандаж “Монгол Улсад баригдсан болон баригдаж буй орон сууц, барилга байгууламж нь газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх” талаар тавьсан асуултын хариуг сонсох

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Хууль зүйн байнгын хороо

·      Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн дараах сэдвийг хэлэлцэх. Үүнд:

1.    Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал;

2.    Хүүхдийн эрхийн зарим асуудал;

3.    Ахмад настны эрхийн хэрэгжилт;

4.    Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал сэдвийг хэлэлцэх;

14.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Эдийн засгийн байнгын хороо

·      Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.30

“Жанжин Д.Сүхбаатар”

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа