- Сэтгүүлч
- 2023/04/26
- 225
БШУЯ: Мянган инженер төслийн хүрээнд 764 оюутан Япон улсад суралцаж төгсөөд байна
2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хэрэгжүүлж байгаа "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 инженер-Ажлын байр-2023" өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж төгсөөд энэ 03 дугаар сард эх орондоо ирсэн 105 төгсөгч оролцсон юм. Мөн үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Төгсөгчдийн хувьд Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй. Тус улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон Улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.
Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.
Өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл