- Сэтгүүлч
- 2023/05/04
- 552
Нийслэлийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хязгаарлана
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирнэ.
Үүнтэй холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монголын Улсын гудамж, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах юм байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, анхаарал болгоомжтой хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна.
Санал болгох
-
Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн.
-
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08...


Сэтгэгдэл