- Сэтгүүлч
- 2023/05/10
- 545
Чевнингийн тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргалаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Гадаад харилцаа, хамтын нѳхѳрлѳл, дэлхийн боловсрол, хѳгжлийн асуудал хариуцсан тѳрийн сайд Эндрю Митчелл, Боловсролын сайд Гиллиан Кееган нартай уулзлаа.
Уулзалтын эхэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаад баяр хүргээд, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрт манай оюутнууд 1993 оноос хойш хамрагдаж байгаа. Жилд 10 хүртэлх оюутанд тэтгэлэг олгодог. Өнөөдрийн байдлаар 200 орчим оюутан энэ хөтөлбөрт хамрагдаад байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ уулзалтуудын үеэр Чевнингийн тэтгэлэгт хамрагддаг оюутнуудын тоог нэмэгдүүлэх санал тавилаа. Мөн оюутан сургах чиглэлд хамтарсан байдлаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтойг онцолсон юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсэ...
-
Туул гол дээгүүр барих төмөр замын гүүрийн урт 476 метр бөгөөд барилгын ажил ид өрнөж байна. Энэ хэсэгт баригдах бетонон гүүр нь төмөр замын хөдөлгөөнийг найдва...


Сэтгэгдэл