Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үүсгэн байгуулсан “Алтанбулаг чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын хөгжлийн бүс зөвлөл” ТББ-ын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Тус уулзалтаар чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид чөлөөт бүсийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Хөрөнгө оруулагчдын төлөөллийн зүгээс тулгараад байгаа өнөөгийн хүндрэл бэрхшээл, Чөлөөт бүсийн захирагчийн албатай хамтран ажиллаж байгаа нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч цаашид Эдийн засаг, хөгжлийн яамнаас чөлөөт бүс дээр хэрхэн, ямар бодлого баримтлах талаар мэдээлэл авахыг хүслээ.
Хөрөнгө оруулагчдад Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний явц болон чөлөөт бүсэд баримтлах байр суурийг илэрхийлж, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд Алтанбулаг чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөл (Сэлэнгэ, Алтанбулаг)-ийн ажлыг үргэлжлүүлэх, Алтанбулаг чөлөөт бүсийн Гаалийн теле хяналтын нэгдсэн системд холбох, Чөлөөт бүсэд мөрдөх журмын талаар холбогдох мэдээллийг өгч ойрын хугацаанд дараах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:
❖ Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд аж ахуйн нэгжүүдийг төлөвлөлтийг уялдуулах;
❖ Чөлөөт бүсэд мөрдөх журмын төсөлд санал авч батлуулах;
❖ Чөлөөт бүсэд Гаалийн цахим систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх;
❖ Чөлөөт бүсээс бараа бүтээгдэхүүнийг хилээр гаргах боломжийг судлах.
Сэтгэгдэл