- Сэтгүүлч
- 2023/05/23
- 421
Зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэхэд суралцав
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2022-2023 оны зудын улмаас үүссэн нөхцөл байдлын хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ард иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бүсчилсэн сургалтуудыг хийж байна.
"Зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэх" сэдэвт энэ удаагийн сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа.

Сургалтад Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг, Алтай, Булган, Үенч, Баян-Өлгий аймгийн Булган, Сагсай, Алтай, Рашаант, Баяннуур, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын, Завхан аймгийн Тэс, Цагаанчулуут, Баянтэс, Баянхайрхан, Увс аймгийн Давст, Малчин, Сагил, Түргэн, Тэс, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Наранбулаг, Өндөрхангай сумын Эрүүл мэндийн төвийн 20 эмч мэргэжилтэн хамрагдаж, зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэх мэдлэг мэдээлэлтэй боллоо.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21596.3 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1190.6 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурчээ. Э...


Сэтгэгдэл