- Сэтгүүлч
- 2023/05/24
- 636
Дорнод аймгийн Онцгой байдлын газарт тоног төхөөрөмж өглөө
Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” А/230, А/635 дугаар захирамжийн дагуу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан ээлжид гарч байгаа алба хаагч нартай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, цаашид бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх, сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Орон нутгийн төсвийн 101.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны автомашины засвар үйлчилгээ, татлага, гүний усны аврах ажиллагааны шумбалтын иж бүрэн хувцас, завины мотор, ой, хээрийн түймэр унтраах үлээгч аппарат зэрэг багаж, хэрэгслийг тус газарт хүлээлгэн өглөө гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.



Санал болгох
-
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас ...
-
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл