Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Монголын махны холбооны удирдлагууд, Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай уулзлаа. 

Нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр мах бэлтгэн нөөцөлсөн аж ахуйн нэгжүүдийн зээл олголт, эргэн төлөлт болон цаашид анхаарах асуудлаа ярилцаж санал солилцлоо.

Өмнө нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/261 дүгээр тушаалаар батлагдсан “Мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсэг" нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг эхлүүлэн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн шинэчилж, сонгон шалгаруулалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарласан билээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа