- Сэтгүүлч
- 2023/06/19
- 692
УИХ-ын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар 2023 оны зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн Думын дарга В.В.Володин нартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцоно.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал ...
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнг...


Сэтгэгдэл