Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·       Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24- ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны          хэлэлцүүлэг/

·      Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Эдийн засгийн байнгын хороо

·       Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэх

·       Даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл  сонсох

·       Бусад

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Малын хорогдол болон малчдад үзүүлж     байгаа даатгалын үйлчилгээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

·      Монгол Улсын олон талт олон улсын гэрээ, гэрээний хорооны зөвлөмжийн хэрэгжилтийн тайлан сонсох

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·       Инновац, цахим бодлогын байнгын хорооноос 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр баталсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг сонсох

·       Байнгын  хорооны тогтоолын төсөл /Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

14.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Нийгмийн бодлогын байнгын хороо

·       Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын Чингис хаан банкинд байршиж буй сангийн мөнгөн хөрөнгийг барагдуулах үйл  ажиллагааны талаар болон Капитал банкны эрх хүлээн авагчийн мэдээлэл  сонсох

·       Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан

·       “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар  хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн 2023.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн/

·       Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·       Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·       Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн   тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·       Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·       Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.30

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Хууль  зүйн байнгын хороо

·       Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их  Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр, Засгийн газар 2023.01.18-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·       “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·       “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·       “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр  батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

15.00

“Их засаг”

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа