УИХ-ын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 29, 30-ны өдрийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр, Засгийн газар 2023.01.18-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 20 гишүүн 2023.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан боловсруулсан анхны хэлэлцүүлэг/

·      Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэтгэмжийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·      Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтэрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·       “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Бусад

10.00

“Их хуралдай”

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа