- Сэтгүүлч
- 2023/07/05
- 754
Монгол Улсад 260254 жуулчин иржээ
Монгол Улсад 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 4-ныг хүртэл 260254 жуулчин иржээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Ирж буй жуулчдын 46.71 хувийг ОХУ, 17.77 хувийг БНХАУ, 13.80 хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байна.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавиад байгаа юм. Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа билээ.

Санал болгох
-
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИА...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл