- Сэтгүүлч
- 2023/07/17
- 549
Өмнөговь аймагт “Динозавр фестиваль” болно
Монгол нутагт палеонтологийн хайгуул, шинжилгээ явуулж эхэлсний 100 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс анх удаа "Динозавр фестиваль"-ийг 2023 оны долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Баянзагт зохион байгуулахаар болжээ.
Энэ арга хэмжээгээр дамжуулан мэргэжлийн байгууллагын зүгээс палеонтологийн хайгуул, судалгааны хүрээнд олж авсан мэдлэг мэдээллээ соёл урлагтай хослуулан сонирхогч, аялагч, жуулчдад тусгай хөтөлбөрийн хүрээнд хүргэх юм байна.
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд болох “Динозавр фестиваль”-ийн үеэр Баянзаг орчмоос олдсон ноцолдож байгаа үлэг гүрвэлийн олдвор, өндгөө дарсан олдвор, мөн өндгөн дотроо чулуужсан үр хөврөл зэрэг үзмэрүүдээр явуулын музей зохион байгуулна гэж Палентлогийн хүрээлэнгийн Сан хөмрөгийн салбарын эрхлэгч н.Өлзийцэрэн ярилаа.
Динозаврын түүхэн олдворын үзэсгэлэнгээс гадна лазер болон дижи шоу, тэмээн жингийн цуваа, бяцхан малтагч хүүхдийн хэсэг, үндэсний урлагийн тоглолт, динозаврын ангуучидтай шөнийн отог, тусгай аялал зэрэг танин мэдэхүйн сонирхолтой арга хэмжээ болох юм байна.
Санал болгох
-
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулг...
-
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл