- Сэтгүүлч
- 2023/07/25
- 503
УБЦТС: 12733 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна
Үер усны аюултай нөхцөлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Бямба гарагаас эхлэн нийт 55 дэд өртөө, 15052 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалснаас энэ цагийн байдлаар 12733 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна.
Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, усыг нь соруулж дууссаны дараа залгах боломжтой 23 дэд өртөө, орон сууцны 36 байрны 2195 хэрэглэгч байна.
Эдгээр хэрэглэгчдийн байршлыг тоймловол СБД-ийн 1-р хороонд 3, БЗД-ийн 41-р хороонд 11, 6-р хороонд 1, ХУД-ийн 15-р хороо Рапид харш хотхоны 8 байр, 2, 3, 10, 11-р хороонд 9, БГД-т 8 байр тус тус байна.
Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг сэргээж, өнөөдрийн 08-20 цагийн хооронд ирсэн 790 дуудлагын 553-ыг барагдуулж ажиллалаа.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
Санал болгох
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэл...
-
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьд...


Сэтгэгдэл