- Сэтгүүлч
- 2023/07/27
- 248
“Богд банк" ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танилцууллаа
“Богд банк” ХК нь 2021 оны 12-р сард нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 2,540 төгрөгөөр олон нийтэд санал болгон гаргаж, 31.75 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн.
“Богд банк” ХК нь энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дунд хугацааны бизнес төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж, банкны үйл ажиллагааг өргөжүүлэн, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр зарцуулахаар төлөвлөсөн ба үнэт цаасны танилцуулгад тусгаснаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүнд:
-
Технологийн хөрөнгө оруулалт: 40% буюу 12.7 тэрбум төгрөг
-
Бүтээгдэхүүн үйлчилгээ, хөгжүүлэлт: 30% буюу 9.5 тэрбум төгрөг
-
Борлуулалтын сувгийн хөгжүүлэлт, сайжруулалт: 30% буюу 9.5 тэрбум төгрөг.
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: /2023.06.30-ны өдрийн байдлаар/
-
Технологийн хөрөнгө оруулалт: 17.91% буюу 2.3 тэрбум төгрөг
-
Бүтээгдэхүүн үйлчилгээ, хөгжүүлэлт : 100% буюу 9.5 тэрбум төгрөг
-
Борлуулалтын сувгийн хөгжүүлэлт, сайжруулалт: 49.1% буюу 3.8 тэрбум төгрөг.
Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл